ХӨСҮТ-өөс томуу, томуу төст өвчний нөхцөл байдлын талаар /2025.01.13/ мэдээлэл хийлээ.
Нийслэлийн хэмжээнд өнгөрөгч долоо хоногт амбулаторийн 77 мянган үзлэг хийгдсэн. Үүнээс томуу, томуу төст өвчний 7800 тохиолдол бүртгэгдсэн. Энэ нь нийт өвчлөлийн 10.2 хувийг эзэлж байгаа бөгөөд энэ нь өнгөрсөн долоо хоногийн мөн үетэй харьцуулахад 2.2 хувь буурсан үзүүлэлт юм. Нийслэлийн түргэн тусламжийн төвд өнгөрсөн долоо хоногт 15 мянган дуудлага ирснээс 21 хувийг томуу, томуу төст өвчин эзэлж байна. Нийслэлийн хэмжээнд томуу, томуу төст өвчний 21 эмнэлэгт 2759 ор дэлгэж тусламж үйлчилгээ үзүүлж байна. Өнөөдрийн байдлаар 21 эмнэлэгт 1517 хүүхэд хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд энэ нь нийт дэлгэсэн ортой харьцуулбал 55 хувийн ачаалалтай байна. Хэвтэн эмчлүүлэх хүүхдиийн тоо 14 хувиар буурсан үзүүлэлттэй байна гэлээ. Энэ мэтээр ачаалал буурч байгаа тул НЭМГ-аас зохион байгуулалт хийж, өрхийн эрүүл мэндийн төвүүдийг уртасгасан цагаар ажиллуулах шийдвэрийг өнөөдрөөр дуусгавар болгож, маргаашнаас бүх өрхийн эрүүл мэндийн төвүүд ажлын өдрүүдэд 20:00 цаг хүртэл, амралтын өдрүүдэд 11:00-18:00 цагийн хооронд ажиллахаар болсон гэв.
ВИДЕО: