Төгрөгийн ам.доллартай харьцах ханш сүүлийн гурван сард 46 төгрөгөөр нэмэгджээ

Төгрөгийн ам.доллартай харьцах ханш сүүлийн гурван сард 46 төгрөгөөр нэмэгджээ

Монгол банкны үндсэн үүрэг бол үндэсний мөнгөн тэмдэгт төгрөгийн тогтвортой байдлыг хангахад оршдог. Гэвч өнгөрөгч оны аравдугаар сараас хойш төгрөгийн ам.доллартай харьцах ханш тасралтгүй буурсаар байна.

Тодруулбал, 2024.10.01-ний өдөр ам.доллар 3380 төгрөгтэй тэнцэж байсан бол өчигдрийн байдлаар /2025.01.13/ ам.долларын ханш 3426 төгрөгтэй тэнцэж байна. Энэ нь сүүлийн гурван сарын хугацаанд ам.долларын ханш 46 төгрөгөөр, он гарсаар 6 төгрөгөөр өссөн үзүүлэлт юм.  Албаны эх сурвалж үүний шалтгааныг импортын өсөлттэй холбон тайлбарлаж байгаа билээ.