Улсын хэмжээнд төвлөрсөн тусламж үйлчилгээний гол ачааллыг үүрдэг Хавдар судлалын үндэсний төвөөр 7 хоногт 3800-4000 иргэн үйлчлүүлж хавдрын тусламж үйлчилгээ авч байна.
УИХ-ын намрын чуулган завсарласантай холбогдуулан Эрүүл мэндийн сайд, ЭМЯ-ны баг эмнэлгүүдэд товлолд хугацаанд ажиллаж эхэллээ. Хавдар судлалын үндэсний төвд ажиллаж тус төвөөр үйлчлүүлж буй иргэдтэй уулзан, эмнэлгийн тусламж үйлчилгээнд үүсэж буй хүндрэл, ачаалал, асуудлуудыг шийдвэрлэж ажиллахыг эмнэлгийн удирдлагуудад үүрэг болголоо.
Орон нутгийн иргэд 21 хоногт хоёр удаа ирж үзүүлдэг MRI CT аппаратын ачаалал их байгааг харгалзаж, хими эмчилгээний эмийн тасарсан асуудла, ажилчдын илүү цагийн цалин урамшуулал, эрүүл мэндийн даатгалтай холбоотой ойлголтын зөрүү зэрэг асуудлуудыг шийдвэрлэжээ. Эрүүл мэндийн сайд ажил хүлээж авснаасаа хойш бусад эмнэлгүүдээс хамгийн олон удаа буюу дэх дэх удаагаа ХСҮТ-д ажиллаж байна. Энэ удаад лхагва гараг /2025.01.29/ хүртэл ажиллана.