ВИДЕО: “Аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг нэг шатлалтай буюу 10 хувь болгомоор байна” гэв

ВИДЕО: “Аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг нэг шатлалтай буюу 10 хувь болгомоор байна” гэв

Татварын багц хуулийн шинэчлэлийн хүрээнд “Монгол Улсын татварын тогтолцооны өнөөгийн нөхцөл байдал, шинэчлэх хэрэгцээ шаардлага” сэдэвт хэлэлцүүлэг өнөөдөр /2025.01.28/ болж байна.

ВИДЕО:

Энэхүү хэлэлцүүлэгт Хүнсчдийн нэгдсэн холбооны захирал Б.Мөнхзул ярихдаа, "Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухайд татварын нэг шатлалтай болгох хэрэгтэй. Нийтээр нь 10 хувь болгомоор байна. Эдийн засгийн 80 гаруй хувь нь уул уурхайгаас хамаарч байгаа. Экспортоо солонгоруулж, эдийн засгаа төрөлжүүлье гэвэл олборлох бус бизнес салбарын аж ахуйн нэгжээс авдаг татварыг 10 хувь гэдэг нэг шатлалтай болгох саналтай байна.

Хоёрт, ажиллагсад зориулагдсан зардлыг татвар ногдох зардлаас хасдаг болмоор байна. Яагаад гэвэл ажиллах хүчинтэй холбоотой дэмжих, хөгжүүлэх янз бүрийн зардлууд их байдаг. Хөдөлмөрийн зах зээл маш их өрсөлдөөнтэй болохоор байна.

Гуравт, алслалын заалтууд байна. 500-аас цааш байвал 50 хувь, 1000-аас цааш байвал 90 хувийн хөнгөлөлт үзүүлдэг. Үүн дээр алслалтыг нь бууруулах буюу 200-300 км-ээс  цаашихад нь хөнгөлөлт үзүүлдэг болвол төвлөрлийг бууруулахад нэмэртэй гэж бодож байна" гэсэн юм.