ВИДЕО: "Уул уурхайн аж ахуйн нэгжүүд татварын маргаанаас болж хаалгаа барьж, бүх баяжуулах үйлдвэр хөрш зэргэлдээ улс руу шилжсэн"

ВИДЕО: "Уул уурхайн аж ахуйн нэгжүүд татварын маргаанаас болж хаалгаа барьж, бүх баяжуулах үйлдвэр хөрш зэргэлдээ улс руу шилжсэн"

Татварын багц хуулийн шинэчлэлийн хүрээнд “Монгол Улсын татварын тогтолцооны өнөөгийн нөхцөл байдал, шинэчлэх хэрэгцээ шаардлага” сэдэвт хэлэлцүүлэг өнөөдөр /2025.01.28/ болж байна.

ВИДЕО:

“Уул уурхайн үндэсний ассоциаци”-н төлөөлөл н.Ганбат: Монгол Улсын гадаад өр өсч байгаа. Өсч байгаа 3 ам.доллар тутмын 2 доллар нь аж ахуйн нэгж дээр байгаа. Монгол Улсын нийт өр 38 тэрбум ам.доллар болж байна. 18 онд 28 байсан. Аж ахуйн нэгжийн төлөх гадаадын өр төлбөр өсч байгаа. Бид мөнгөн урсгалаа барьж авч чадахгүй, уул уурхайн салбар олоогүй, дэд бирж, вэбсайтын үнээс бодит олж байгаа орлогоосоо 2-3 дахин их хэмжээтэй татвар төлж байна. Үүнээс болоод олон уул уурхайн компани дампуурч, хаалгаа барьсан. Улмаар бүх баяжуулах үйлдвэр хөрш зэргэлдээ улс руу шилжсэн. Уул уурхайн аж ахуйн нэгжүүд 25 хувийн орлогын татвар өгөх ёстой юм бэ гэдэг зарчмын санал гаргаж байна. Уул уурхайн аж ахуйн нэгжүүдээс илүү татвар торгууль авдаг, хөнгөлөлт чөлөөлөлтөөс нь хасаад байдаг салбар чинь 25 хувиар торгуулж байна. Эдийн засгийн таатай үед энэ салбараа дэмжиж, гадаад өр төлбөрөө багасгамаар байна гэсэн юм.