Ногоон хөгжлийг дэмжигч Төрийн банк “Тогтвортой хөгжил-Ногоон ирээдүй” үзэсгэлэн худалдааг ирэх долоо хоногт зохион байгуулна.
Тодруулбал, дөрөвдүгээр сарын 17-23-ны өдрүүдэд Монголын үйлдвэрчний эвлэлийн соёлын төв ордонд 11:00-20:00 цагийн хооронд дээрх үзэсгэлэн худалдааг зохион байгуулах ажээ. Уг үзэсгэлэн худалдааг сонирхсоноор сэргээгдэх эрчим хүчний тоног төхөөрөмж, эко бохирын систем, дулаалгын материал, эко тээврийн хэрэгсэл, эрчим хүчний хэмнэлттэй амины орон сууц, эрчим хүчний хэмнэлттэй цахилгаан барааны талаар мэдээлэл авах юм. Мөн байгальд ээлтэй дэвшилтэт технологиудтай танилцан ногоон зээлийг газар дээр нь судлуулах боломжтой юм байна.