Азийн хөгжлийн банкнаас "Азийн хөгжлийн төлөв 2025" тайлан болон Монгол Улсын эдийн засгийн өсөлтийн төсөөлөл, цаашдын төлөвийг өнөөдөр /2025.04.09/ танилцууллаа.
ВИДЕО:
Энэ үеэр Азийн хөгжлийн банкны ахлах эдийн засагч Эдуард Фейбэр: Д.Трамп тарифын дайн зарласнаас болж БНХАУ АНУ-аас коксжих нүүрс авахаа зогсоож эхэлсэн. Хэдийгээр Хятад улсад гангийн эрэлт буурч байгаа ч тус улс АНУ-аас авах коксжих нүүрсээ зогсоосноор Монгол Улсад давуу байдал үүсэх боломжтой байна. Монголоос Хятад руу гаргадаг нүүрс хоёр талын Засгийн Газрын хүрээнд хийгдэж байгаа учраас тогтвортой байдлыг бий болгож байна.