УНТЭ-ийн дэргэдэх Элэг шилжүүлэн суулгах үндэсний багаас өнгөрсөн гуравдугаар сарын 19-ний /2025.03.19/ өдөр мэдээлэл хийж, тархины үхэлтэй донороос эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээний нөхцөл байдлын талаар мэдээлж байсан билээ.
Тэд "П.Батчулуун эмчид холбогдох асуудал үүссэнээс хойш амьгүй донорын олдоц бага болсон" талаар мэдээлж, донорын хуульд нэмэлт өөрчлөлт оруулахгүй бол эмч, мэргэжилтнүүдээс эхлээд донорын асуудал хүндэрч болзошгүй байгаа гэдгийг тодотгосон байдаг. Тэгвэл П.Батчулуун эмчид тохиолдсон явдлаас хойш нэг ч амьгүй донороос эрхтэн шилжүүлэн суулгаж чадаагүй бөгөөд үүний улмаас бөөрний донор хүлээж байсан 300 гаруй өвчтөн амь насаа алдсан байна.