ХӨСҮТ-ээс улаанбурхан, томуу томуу төст өвчний нөхцөл байдал болон цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
Албаны эх сурвалжийн мэдээлж буйгаар “Улаанбурханы лабораториор батлагдсан тохиолдол 479, эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй 166, гэрээр 11, эдгэрсэн 302, сэжигтэй 35, хавьтал 10346 тохиолдол бүртгэгдээд байгаа аж. Улаанбурхан өвчин нь халдварлалт өндөртэй ч вакцинаар сэргийлэгдэх боломжтой халдварт өвчин юм. Улаанбурхан өвчний тохиолдлууд ихэвчлэн Ерөнхий боловсролын сургуульд голомтлон гарч байгаатай холбоотой хамт сурдаг, ажиллаж байгаа хүүхэд, иргэд халдвараас сэргийлэх үүднээс улаанбурханы эсрэг вакцинд хамрагдан өөрийгөө болон бусдыг улаанбурхан өвчнөөс хамгаалах боломжтой” гэсэн юм.