Хачигт хазуулсан 44 хүн байгаагаас хачигт риккетсиоз өвчлөлөөр 5 хүн ХӨСҮТ-д эмчлүүлж байна гэв

Хачигт хазуулсан 44 хүн байгаагаас хачигт риккетсиоз өвчлөлөөр 5 хүн ХӨСҮТ-д эмчлүүлж байна гэв

ХӨСҮТ-ээс улаанбурхан, томуу томуу төст өвчний нөхцөл байдал болон цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

Албаны эх сурвалжийн мэдээлж буйгаар: Гуравдугаар сарын 16-наас хойш өнөөдрийн байдлаар хачигт хазуулсан 44 хүн байгаагаас хачигт риккетсиоз өвчлөлөөр 5 хүн ХӨСҮТ-д эмчлүүлж байна. Үүнийг өөрөөр бэлчээрийн хачиг ч гэж нэрлэдэг бөгөөд хонинд шимэгчлэн амьдардаг. Мал амьтнаар хүнд дамждаг гэсэн үг. Салхи, шуургатай энэ үед хачигууд салхиар дамжиж төв суурин газар орж ирэх магадлалтай. Хачигт риккетсиоз нь тавдугаар сарын сүүлээр нэмэгддэг.

Хачигт халдвар авсан дээрх хүмүүс нь Төв аймаг, Завхан аймаг, Багануур дүүргээс ирсэн. Тиймээс иргэд уул хад, ой мод ихтэй газраар явахгүй байхыг анхааруулж байна. Ууланд гарлаа гэхэд тод өнгийн хувцас өмсөж, заавал малгай өмсөх, хоёр цаг тутамд хувцас дээр хачиг явж байгаа эсэхийг шалгаж байхыг санууллаа. Хэрэв хачигт хазуулсан тохиолдолд халуурах, биеэр тууралт гарах, нүдний салст улайх зэрэг шинж тэмдэг илэрдэг байна.