Сүүлийн долоо хоногт ам.долларын ханш 38.70 төгрөгөөр өсөж, өнөөдөр нэг долларыг 3551-3555 төгрөгөөр зарж байна

Сүүлийн долоо хоногт ам.долларын ханш 38.70 төгрөгөөр өсөж, өнөөдөр нэг долларыг 3551-3555 төгрөгөөр зарж байна

2025 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн байдлаар Монголбанкны албан ханшаар нэг ам.доллар 3,533.70 төгрөгтэй тэнцэж байна  . Өнгөрсөн долоо хоногийн эхэнд буюу 4 дүгээр сарын 7-нд ам.долларын ханш 3,495 төгрөг байсан бөгөөд сүүлийн долоо хоногийн хугацаанд 38.70 төгрөгөөр өссөн байна.

Арилжааны банкуудын ам.долларын ханшийн мэдээлэл /2025.04.13/

  • Голомт банк: Авах – 3,535₮, Зарах – 3,553₮
  • Хаан банк: Авах – 3,529₮, Зарах – 3,555₮
  • Төрийн банк: Авах – 3,523₮, Зарах – 3,551₮
  • Худалдаа хөгжлийн банк: Авах – 3,526₮, Зарах – 3,551₮

Сүүлийн өдрүүдэд ам.долларын ханш огцом өсөхөд гадаад валютын эрэлт нэмэгдсэн нь голлон нөлөөлжээ. Тухайлбал, импортын хэмжээ өсч, валютын хомсдол үүссэн нь ам.долларын ханшид дарамт үзүүлсэн гэж Монголбанк тайлбарласан байна. Харин Монголбанкнаас мэдээлснээр, валютын ханшийн энэ өсөлт түр зуурын шинжтэй бөгөөд цаашид нөхцөл байдал тогтворжино гэсэн хүлээлттэй байна.