Леброн Жеймсийн барбигийн хамгийн анхны дүр болох "тамирчин Кен"-г бүтээснээ зарлажээ

Леброн Жеймсийн барбигийн хамгийн анхны дүр болох "тамирчин Кен"-г бүтээснээ зарлажээ

"Барби" брэндээс дэлхийн алдарт сагсан бөмбөгч Леброн Жеймсийг албан ёсоор хамгийн анхны "тамирчин Кен" хүүхэлдэй болгосноо баасан гараг /2025.04.11/-т зарлажээ. Энэхүү түүхэн алхам нь хүүхдийн тоглоомын ертөнцөд шинэ хуудас нээж байна.

"LeBron James Ken" хүүхэлдэй нь түүний алдартай дүр төрхийг маш нарийн, бодитоор буулгасан бөгөөд өөрт нь зориулан бүтээсэн спортын хувцас, гутал, тэр ч байтугай олон нийтэд танигдам төрхийг хүртэл тусгаж өгсөн байна. 

Mattel компанийн зүгээс энэ талаар мэдээлэл өгөхдөө, “Леброн Жеймс бол зөвхөн сагсан бөмбөгийн од биш, тэрээр дараа үеийнхэнд урам зориг өгдөг манлайлагч. Тиймээс түүнийг анхны спортын Кен болгох нь бидний хувьд бахархалтай үйл явдал байлаа” гэжээ. Энэхүү хүүхэлдэй нь цуглуулагчид болон Леброны шүтэн бишрэгчдийн хувьд үнэ цэнтэй бүтээл болох бөгөөд 2025 оны хавар албан ёсоор худалдаанд гарахаар төлөвлөж байгаа ажээ. 

Эх сурвалж: CBS News