Элсэлтийн шалгалт өгөх шалгуулагчийн бүртгэл өнөөдрийн байдлаар 90 хувьтай байна.
Шалгалтын бүртгэл 2025 оны 04 сарын 20-ны 18 цагт хаагдах тул бүртгүүлэгчдэд дараах зүйлсийг анхаарах шаардлагатай.
- Бүртгэлтэй холбоотой асуудал үүссэн тохиолдолд Боловсролын үнэлгээний төв рүү хандаж засварлуулах боломжтой.
- Бүртгэлийн хугацаанд хичээл нэмж бүртгүүлэх боломжтой.
- Бүртгэл хаах дөхөх үед систем рүү хандах хандалт маш их болж ачаалал үүсдэг тул бүртгэл баталгаажуулалтыг эрт, хариуцлагатай хийх.
Шалгуулагчид нь элсэлтийн шалгалт өгөхөөр ирэхдээ дараах материалыг бүрлүүлж ирнэ.
Үүнд:
- Иргэний үнэмлэх,
- Бүртгэлийн хуудас,
- Суудлын хуваарь,
- Бүрэн дунд боловсролын үнэмлэх.