ХХ зууны Монголын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, Ардчилсан хөдөлгөөний удирдагчдын нэг С.Зориг агсны мэндэлсэн өдөр өнөөдөр /2025.04.20/ тохиож буйтай холбогдуулан ардчилсан хүчнийхэн гэрэлт хөшөөнд нь цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ.
Энэ үеэр Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Ганибал "Өнөөдөр С.Зориг агсны төрсөн өдөр. Монголын Ардчилалд хайртай, Монголын Ардчилагчдын эргэн дурсах түүхэн өдөр юм" гэлээ. Харин УИХ-ын гишүүн Ө.Шижир "Ардчилсан хөдөлгөөний удирдагчдын нэг С.Зориг агсан амь насаа алдаад 17 жил өнгөрсөн ч энэ гэмт хэрэг илэрсэнгүй. Энэ гэмт хэргийг илрүүлэх ажиллагаа урагшилсангүй. Харин аль нэг намын улс төрийн үйл ажиллагаа болж, сонгууль бүрээр ярьдаг сэдэв болсон. Энэ гэмт хэрэг илрээсэй гэж чин сэтгэлээсээ хүсдэг" гэлээ.