Өнөөдөр ихэнх нутгаар өдөртөө дулаахан байна. Баруун болон төвийн аймгуудын нутгаар солигдмол үүлтэй, бусад нутгаар багавтар үүлтэй. Увс, Хөвсгөлийн хойд сумдын нутгаар 0.0-1.5 мм хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, Монгол-Алтайн уулархаг нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Хүрэнбэлчир орчмоор +9...+14 градус, говийн бүс нутгаар +21...+26 градус, бусад нутгаар +16…+21 градус дулаан байна. Улаанбаатарт багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. Өмнөх хоногоос 4 градусаар дулаарч +18...+20 градус дулаан байна гэж Ус цаг уур орчны шинжилгээний газраас мэдээллээ.