Түүнчлэн,
- Төмс: 10.7 мянган га-гаас 134.3 мянган тонн
- Хүнсний ногоо: 7.9 мянган га-гаас 111.6 мянган тонн
- Малын тэжээл: 34.8 мянган га-гаас 124.1 мянган тонн
- Тосны ургамал: 19.1 мянган га-гаас 11.3 мянган тонн тус тус хураан авсан байна.
Ургацын урьдчилсан балансаар энэ онд 555.3 мянган тонн үр тариа, үүнээс 497.1 мянган тонн улаанбуудай, 168.2 мянган тонн төмс, 218.4 мянган тонн хүнсний ногоо, 50.4 мянган тонн тосны ургамал, 201.8 мянган тонн малын тэжээлийн ургамал хураан авах төлөвтэй байна. Дотоодын үйлдвэрлэл, хангамжийг тогтворжуулах зорилгоор 100 мянган тонн улаанбуудай нөөцлөхөөр төлөвлөснөөс одоогоор 52.6 мянган тонныг нөөцөлсөн талаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас мэдээллээ.