Гандантэгчэнлин хийд Бурхан багшийн зарлигийн эмхэтгэл ганжуурын их эрдэнийн иш лүндэнг гурав дахь жилдээ уншина

Гандантэгчэнлин хийд Бурхан багшийн зарлигийн эмхэтгэл ганжуурын их эрдэнийн иш лүндэнг гурав дахь жилдээ уншина

Гандантэгчэнлин хийдийн хансүр, гавж Н.Нанзаддорж Ганжуурын их  эрдэнийн эш лүнгийн айлдварын талаар мэдээлэл өглөө.

Тэрбээр “Монгол бурхан шашинтны Гандантэгчэнлин хийд 2023 оноос эхлээд Бурхан багшийн зарлигийн эмхэтгэл Ганжуурын их эрдэнийн иш лүндэн айлдварыг хуралдаж эхэлсэн. Бурхан багш 36 насандаа төгс гэгээрэлд хүрч 81 нас хүртлээ 45 жилийн хугацаанд хүн төрөлхтөнд гэгээрлийн тухай, нирвааны тухай сургаал айлдсан байдаг. Эдгээр сургаал айлдварын эмхэтгэл 108 боть Ганжуурын айлдварыг нэг үг ч орхихгүй өглөө найман цагаас орой 17:00 цаг хүртэл уншина. Эхний жил 19 боть, хоёр дахь жил 25 боть ном уншсан. Гурав дахь жилдээ бид 30 боть уншихаар төлөвлөж байна. Бурхан багшийн энэхүү сургаалыг сонсох нь хувь хүнд, улс оронд ямар ач тустай юм гэвэл гэм бүрийг үлдэн хөөсөн төгс бодгалийг бүтээхэд оршиж байна” гэлээ.