Монгол Улсын Филармоний тэргүүн гоцлооч соёлын тэргүүний ажилтан, дуучин Б.Дэлгэрбаяр, Цэргийн дуу, бүжгийн эрдмийн чуулганы гоцлооч соёлын тэргүүний ажилтан М.Мөнх-Эрдэнэ, дуучин М.Энхдалай нар ОХУ-д очиж Ялалтын баярын хүндэтгэлийн тоглолтод оролцохоор болжээ.
Тэднийг ОХУ-ын Ерөнхийлөгчийн ажлын албанд ОХУ-тай хамтран ажиллах санаачилгын Монголын төвөөс уг тоглолтод оролцуулахыг санал болгожээ. Ирэх тавдугаар сарын 9-нд эх орны дайнд ялалт байгуулсны 80 жилийн баяр ёслолын хүрээнд Москва хотноо Ялалтын музейд зохион байгуулагдах Хүндэтгэлийн тоглолтод оролцох юм байна.