Солонгосын алдарт BIGBANG хамтлагийн дуучин Taeyang 6 дугаар сарын 21-нд Улаанбаатарт тоглолт хийнэ гэж зарлажээ

Солонгосын алдарт BIGBANG хамтлагийн дуучин Taeyang 6 дугаар сарын 21-нд Улаанбаатарт тоглолт хийнэ гэж зарлажээ

Солонгосын алдарт хөвгүүдийн хамтлаг BIGBANG-ийн гишүүн, дуучин Taeyang ирэх зургаадугаар сарын 21 /2025.06.21/-ний өдөр Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын Төв цэнгэлдэх хүрээлэнд бие даасан "TAEYANG 2025 Live in Ulaanbaatar” тоглолтоо хийхээр төлөвлөж байгаа аж. 

Энэхүү тоглолтын талаарх мэдээллийг Солонгосын хэд хэдэн хэвлэл мэдээллийн хэрэгсэл, түүний дотор Dispatch, Naver Entertainment зэрэг эх сурвалжууд баталсан бөгөөд BIGBANG-ийн гишүүн, дуучин Taeyang-ийн албан ёсны вэбсайт болон сошиал медиа хуудсуудаар ч мөн мэдээлжээ. Харин Төв цэнгэлдэх хүрээлэнд болох тоглолтын цагийн хуваарь зэрэг дэлгэрэнгүй мэдээллийг ойрын өдрүүдэд зарлах төлөвтэй байгаа аж. Харин тоглолтын тасалбарыг ирэх тавдугаар сарын 12 /2025.05.12/-ны өдрөөс эхлэн худалдаална гэжээ.