Монгол хэл бичгийн шалгалт өнгөрөгч дөрөвдүгээр сарын 18-19-ны өдрүүдэд улс орон даяар зохион байгуулагдсан.
Энэ удаагийн шалгалтад 84 969 шалгуулагч бүртгүүлсэн юм. Тодруулбал, 12 дугаар ангийн 39164, 11 дүгээр ангийн 30 824, 10 дугаар ангийн 12909 сурагч мөн өмнөх оны төгсөгч 2108 гаруй шалгуулагч байжээ. Шалгалтын дүнг 2025 оны Монгол хэл, бичгийн шалгалтын дүн оноог 2025 оны тавдугаар сарын 09-ний өдөр зарлана гэдгийг Боловсролын үнэлгээний төвөөс мэдээллээ.