Монгол артист Zola буюу Г.Золзаяа “Met gala” улаан хивсний ёслолд оролцсон олон алдартнуудын маникюрчнаар ажиллажээ.
Монгол артист Zola нь Лос Анжелесын томоохон агентлагт харьяалагддаг бөгөөд өөрийн “NailbyZola” инстаграм хуудсаараа дамжуулан хамтран ажиллаж байсан уран бүтээлчдээ харуулдаг билээ. Тэрбээр Jennie Kim, Hailey Bieber, Sabrina Carpenter, Adele, Kendall Jenner, Kylie jennier, Beyonce гэх мэтчилэн дэлхийн алдартнуудтай хамтран ажилласан байдаг. Тэгвэл өчигдөр болсон “Met gala” улаан хивсний ёслолын үеэр Kendall Jenner, Sofia Richie, Jennie Kim, Sabrina Carpenter, Demi Moore, Kylie Jenner, Sydney Sweeney зэрэг дэлхийн алдартнуудтай хамтран ажиллаж, маникюрыг нь хийж өгчээ.