20 гаруй жил гацсан Гашуунсухайт-Ганцмод төмөр замын бүтээн байгуулалтын ажил өнөөдөр эхэлж байна

20 гаруй жил гацсан Гашуунсухайт-Ганцмод төмөр замын бүтээн байгуулалтын ажил өнөөдөр эхэлж байна

Монгол Хятадын Гашуунсухайт-Ганцмод төмөр замын бүтээн байгуулалтын нээлт өнөөдөр /2025.05.14/ болж байна.

Энэхүү төмөр замыг барьж дууссанаар нүүрсний экспорт хоёр дахин өснө гэж үзэж байна. Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутагт байрлах Монгол, Хятадын Гашуунсухайт–Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтын ажлын нээлтийн ёслол Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, БНХАУ-ын Өвөр Монголын Өөртөө Засах Орны Намын хорооны нарийн бичгийн дарга Сунь Шаочэнь, БНХАУ-ын Чайна Энержи Группийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Зоу Лэй, Хятадын төмөр замын барилгын корпорац (CRCC) -ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Дай Хөгэнь болон хоёр улсын Засгийн газар, улс төр, өндөр түвшний албаныхан, холбогдох яам, агентлаг, байгууллагуудын удирдлага, хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөллүүд оролцож байна.