Найруулагч Б.Баатарыг залилах, мөнгө угаах гэсэн зүйл ангиудаар хуулийн байгууллагаас яллагдагчаар татан, мөрдөн шалгаж байгаа. Үүнтэй холбоотойгоор түүнийг Монгол Улсын хилээр гарахыг хязгаарласан байдаг.
Харин прокуророос Б.Баатарыг цагдан хорьж, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлэх шаардлагатай хэмээн үзэж, шүүхэд хандсан ч Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны шүүх уг саналыг энэ сарын 02-ны /2026.10.02/ хэлэлцээд прокурорын саналыг хүлээн авахаас татгалзсан юм.
Тэгвэл прокуророос шүүхийн тус захирамжид эсэргүүцэл бичжээ. Тодруулбал, прокурор Б.Баатарыг цагдан хорьж шалгах ёстой гэх үндэслэлээр эсэргүүцэл бичсэн бөгөөд тус эсэргүүцлийг өнөөдөр /2026.10.05/ Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны шүүх хэлэлцэхээр товложээ.
Бид энэ талаар эргэн мэдээлэх болно.