"Өнгөөр урласан Улаанбаатар" уриатай "Миний нүдээр ирээдүйн Улаанбаатар хот" сэдэвт гар зургийн уралдаан болно. Энэхүү өдөрлөг нь хүүхдүүдийн нүдээр 10, 20, 30 жилийн дараах Улаанбаатарыг хэрхэн төсөөлж, ямар хотод амьдрахыг хүсэж байгааг уран зураг, бүтээлээр дамжуулан илэрхийлэх зорилготой аж.
