"Менингококк халдвар авсан 1 настай хүүхдийг аймгийн эмнэлэг рүү шилжүүлсэн" гэв

"Менингококк халдвар авсан 1 настай хүүхдийг аймгийн эмнэлэг рүү шилжүүлсэн" гэв

2025 оны тавдугаар сарын 6-ны 21.00 цагийн орчимд менингококкт халдварын сэжигтэй тохиолдол бүртгэгдэж, батлагдсан талаар ХӨСҮТ-өөс мэдээлсэн. 

Тодруулбал, Сүхбаатар аймгийн Түвшинширээ суманд нэг настай хүүхэд менингококкт халдвараар өвдсөн тохиолдол бүртгэгдсэн. Тухайн  хүүхдийн биеийн байдал дээрдэж байгаа бөгөөд аймгийн эмнэлэг рүү шилжүүлэн эмчилж байгааг албаныхан мэдээллээ. Хамгийн аюултай нь цахилгаан менингит буюу менингококкцеми өвчин үүсгэгч нь агаар дуслын замаар буюу шүлсээр дамжин халдварладаг. Энэ өвчний нийт тохиолдлын 80-85 хувь нь дөрөв хүртэлх насны хүүхдүүд өртөж  байна. Иймд хүүхдийг үнсэхгүй байхыг  ХӨСҮТ-ийн эмч нар анхааруулж байгаа юм.