Эрүүл мэндийн үйлчилгээг чанартай, хүртээмжтэй байлгахад НҮБ-ын хүн амын сан дэмжин ажиллахаа илэрхийллээ

Эрүүл мэндийн үйлчилгээг чанартай, хүртээмжтэй байлгахад НҮБ-ын хүн амын сан дэмжин ажиллахаа илэрхийллээ

НҮБ-ын Хүн амын сангийн Ази, Номхон далайн бүсийн Дэд захирал, доктор Александар Саша Бодирозаг Монгол Улсад ажиллах үеэр нь ЭМЯ-ны Төрийн Нарийн Бичгийн Дарга Д.Очирбат хүлээн авч уулзлаа.
 
Уулзалтаар Шинэ сэргэлтийн бодлогыг хэрэгжүүлж, хүн амын төвлөрлийг сааруулахад орон нутаг дахь эрүүл мэндийн чанартай, хүртээмжтэй үйлчилгээ чухал болохыг онцлоод НҮБ-ын Хүн амын сан олон улсын сайн туршлага, техник аргазүйн зөвлөгөөгөөр хангахад бэлэн гэдгээ илэрхийлсэн юм.
 
НҮБ-ын Хүн амын сан эхийн эндэгдлийг бууруулах, гэр бүл төлөвлөлтийн хангагдаагүй хэрэгцээг хангах, жендэрт суурилсан хүчирхийллийг таслан зогсооход ЭМЯ-тай олон жил, тууштай хамтран ажиллаж байна.