Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй "Jade Gas Holdings" компани "Улаан нуур" төслөөс зургаадугаар сардаа багтаан хий олборлож эхэлнэ гэжээ

Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй "Jade Gas Holdings" компани "Улаан нуур" төслөөс зургаадугаар сардаа багтаан хий олборлож эхэлнэ гэжээ

Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй "Jade Gas Holdings" компани монголын говьд хэрэгжүүлж буй "Улаан нуур" төслөөсөө хий олборлож эхлэхэд ойртсоныг Bloombergtv.mongolia сайт өнөөдөр /2025.05.26/ мэдээллээ. 

Тодруулбал энэ оны зургаадугаар сардаа багтаан хийн урсгалтай болж, олборлолтоо эхлүүлэхээр төлөвлөжээ. Тус компани олборлосон хийгээ "CNG" буюу байгалийн шахсан хий үйлдвэрлэгч компанид арилжааны зорилгоор нийлүүлэх яриа хэлэлцээр үргэлжилж байгаа мэдээлсэн байна. Түүнчлэн энэ өдрийн Азийн хөрөнгийн биржийн арилжаагаар "Jade Gas Holdings" компанийн хувьцааны ханш Австралийн хөрөнгийн биржид 17.8 гаруй хувиар өсч, сүүлийн нэг сар гаруйн хугацаанд дээд түвшиндээ хүрээд байгаа ажээ.