АИ-92 шатахууны үнийг 100 төгрөгөөр буулгасан гэх ч бодит байдал дээр 2590 төгрөг хэвээрээ байна

АИ-92 шатахууны үнийг 100 төгрөгөөр буулгасан гэх ч бодит байдал дээр 2590 төгрөг хэвээрээ байна

Өнгөрсөн долоо хоногийн баасан гараг буюу /2025.05.23/-ны өдөр Улаанбаатарт АИ-92 болон А95 шатахууны үнэ 200 төгрөгөөр нэмэгдэж 2590 төгрөг болсон. Энэ талаар Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас мэдээлэл өгөхдөө “ААН-үүд шатахууны үнийг үндэслэлгүй нэмсэн” хэмээн мэдэгдэл гаргасан.

Мөн Ашигт малтмал газрын тосны газраас мэдээлснээр АИ-92 шатахууны үнийн нэмэгдлийн талаар аж ахуйн нэгжүүдтэй хэлэлцсэний үр дүнд зарим компаниуд бензиний үнийг 100 төгрөгөөр буулгаж эхлээд байна гэсэн юм. Гэвч өчигдрийн /2025.05.27/ байдлаар Баянбүрдийн тойрог дахь “Тэс” шатахуун түгээх станцын салбарт АИ-92 бензиний үнэ 2590 төгрөг хэвээрээ байлаа.