Төрийн банк төлбөрийн картын мэдээллийн аюулгүй байдлын хамгийн сүүлийн үеийн PCI-DSS 4.0.1 (Payment Card Industry Data Security Standard) олон улсын стандартыг амжилттай нэвтрүүлж, 2025 оны тавдугаар сарын 27-ны өдөр сертификатаа гардан авлаа.
Баталгаажуулалтын аудитыг олон улсад нэр хүнд бүхий кибер аюулгүй байдлын SISA компани гүйцэтгэж, Монгол Улсын Төрийн банкийг шинэ стандартын бүхий л шаардлагыг бүрэн хангаж буйг баталгаажуулсан юм.
Төрийн банкны хувьд, өнгөрсөн 10 жилийн хугацаанд PCI-DSS стандартын өмнөх хувилбаруудыг жил бүр амжилттайгаар нэвтрүүлж байсан бөгөөд энэ удаагийн 4.0.1 хувилбар нь төлбөрийн картын мэдээллийн хамгаалалт, системийн аюулгүй байдлыг шинэ түвшинд баталгаажуулж, банкны ил тод байдал, дижитал дэд бүтцийн аюулгүй байдлыг олон улсын нэр хүнд бүхий санхүүгийн байгууллагуудын жишигт хүргэж буйгаараа давуу талтай. Мөн PCI-DSS 4.0.1 стандартын нэвтрүүлэлт нь банк, санхүүгийн үйлчилгээг орон даяар найдвартай, тогтвортой хүргэх банкны урт хугацааны бодлогын хэрэгжилтэд чухал хувь нэмэр оруулна хэмээн олон улсын байгууллагын төлөөллүүд онцолж байна.
Цаашид бид харилцагчдын санхүүгийн мэдээллийн аюулгүй байдлыг бүрэн хангах чиглэлээр шинэчлэл, хөгжүүлэлтийн ажлуудыг тасралтгүй хэрэгжүүлэх болно.
Итгэл төгс – Ногоон ирээдүй