Улаанбурханаар өвдвөл уушгины хатгалгаа, тархины үрэвслээр хүндэрч, үхэлд хүргэх аюултайг ХӨСҮТ-өөс анхаарууллаа

Улаанбурханаар өвдвөл уушгины хатгалгаа, тархины үрэвслээр хүндэрч, үхэлд хүргэх аюултайг ХӨСҮТ-өөс анхаарууллаа

Өнөөдрийн байдлаар улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 4,682 байгаа талаар Халдвар Өвчин Судлалын Үндэсний төвөөс мэдээллээ.

Улаанбурхан өвчний эсрэг дархлаажуулалтад хамрагдаагүй эсвэл өмнө нь өвдөж байгаагүй хүн өвдөх хүндрэх эрсдэлтэй юм. Улаанбурхан өвчин нь вирусээр үүсгэгддэг цочмог халдварт өвчин юм. Агаар дуслын замаар буюу халдвартай хүн ханиаж найтаах төдийд маш амархан халдварлана. Уг өвчнөөр бага насны хүүхэд өвдсөн тохиолдолд хүндрэх, эндэх эрсдэл өндөр байдаг аж. Халдварт өвчин дотроос халдварлах чадавхаараа хамгийн өндөрт ордог тус өвчнөөр өвдсөн 5 хүн тутмын 1 нь хүндрэх эрсдэлтэй. Уушгины хатгалгаа, тархины үрэвслээр хүндэрч болзошгүй бөгөөд улмаар үхэлд хүргэх аюултай юм байна.