УИХ дахь Эдийн засгийн байнгын хороо өнөөдөр /2025.06.03/ хуралдаж байна. Хурлаар Монголбанкны 2024 оны санхүүгийн тайланг хэлэлцэж буй.
Хэлэлцэж буй асуудлын хүрээнд "Эрдэнэс" бондын асуудал яригдсан байна. Тэтгэврийн зээл тэглэх хүрээнд 2020 онд "Эрдэнэс Монгол" ХХК-иас "Эрдэнэс" бондын гаргасан. Тодруулбал, 228 мянган иргэний 6 хүртэлх сая төгрөгийн зээлийг бүрэн барагдуулахаас гадна зээл аваагүй 192 мянган ахмад настанд 1 сая төгрөгийн эрхийн бичиг, 1 сая хүртэлх төгрөгийн зээлтэй 44 мянган ахмад настанд зээлийн үлдсэн төлбөрөөс үүссэн зөрүүг мөнгөжүүлэх үнэт цаас болсон юм.
Харин тус бонд "эрсдэлтэй" ангилалд орсон талаар УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин хөндсөн. 850 тэрбум төгрөгийн дүн энд яригдана. Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн "Бондын хугацаа дуусаж, Засгийн газрын тогтоолоор Эрсдэлийн сан байгуулсан байгаа. Иймд төлөгдөх боломжтой" гэж хэлжээ.