Элсэлтийн шалгалт зургаадугаар сарын 18-21-ний өдрүүдэд болно

Элсэлтийн шалгалт зургаадугаар сарын 18-21-ний өдрүүдэд болно

Элсэлтийн шалгалт нь их, дээд сургуульд элсэхийг хүссэн сурагчдын мэдлэг, чадварыг үнэлэх чухал шалгуур юм.  Элсэлтийн шалгалтыг Боловсролын үнэлгээний төв зохион байгуулдаг бөгөөд ерөнхий боловсролын сургуулийн 12 дугаар ангийн сурагчид хамрагдана.

Элсэлтийн шалгалт зургаадугаар сарын 18-21-ний өдрүүдэд улс орон даяар зохион байгуулахаар товложээ. Энэ оны Элсэлтийн шалгалтад 35,939 сурагч бүртгүүлжээ.

2025 оны элсэлтийн шалгалтын хуваарь:

Зургаадугаар сарын 18 /Лхагва гараг/ 

  • Түүх - 10:00-11:20  
  • Англи хэл - 14:00-15:20  

Зургаадугаар сарын 19 /Пүрэв гараг/ 

  • Хими – 10:00-11:40 
  • Газарзүй – 13:00-14:20  
  • Нийгэм судлал – 16:30- 17:50 

Зургаадугаар сарын 20 /Баасан гараг/ 

  • Биологи – 10:00-11:20  
  • Математик – 14:00-15:20  

Зургаадугаар сарын 21 /Бямба гараг/ 

  • Физик – 10:00-11:40  
  • Орос хэл – 13:00- 14:20  
  • Монгол хэл – 16:00-17:20  



Өнөөдөр морь өдөр

13 минутын өмнө