Нийслэлийн статистикийн газраас өргөн хэрэглээний барааны үнийг 2025.06.02-ны байдлаар судалж, танилцууллаа.
-ҮХРИЙН ЯСТАЙ МАХ, ЦУЛ МАХНЫ ҮНЭ ТУС БҮРТЭЭ 1.1 ХУВИАР ӨСЧЭЭ-
Тодруулбал хонины ястай мах нэг килограмм нь дунджаар 17357 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 20716 төгрөгийн үнэтэй тус тус худалдаалагдаж байна. Энэ нь өмнөх долоо хоногтой харьцуулахад үхрийн ястай махны үнэ 1.1 хувиар өсөж 20716 төгрөг, үхрийн цул махны үнэ 1.1 хувиар өсөж 23686 төгрөгийн дундаж үнэтэй байна.
-"АЛТАН ТАРИА" ХОЁРДУГААР ЗЭРГИЙН ГУРИЛ БАРС ХУДАЛДААНЫ ТӨВД 242 ТӨГРӨГӨӨР НЭМЭГДЖЭЭ-
Харин “Алтан тариа” нэрийн савласан нэг кг гурилын дундаж үнэ дээдийн дээд зэрэг нь 4222 төгрөг, дээд зэрэг нь 3171 төгрөг, 1-р зэрэг нь 2257 төгрөг, 2-р зэрэг нь 1358 төгрөг байна. Худалдан авагч ихээр үйлчлүүлдэг “Барс” худалдааны төвд “Алтан тариа” нэрийн савласан нэг кг гурилын дундаж үнэ дээдийн дээд зэрэг нь 4200 төгрөг, дээд зэрэг нь 3000 төгрөг, 1-р зэрэг нь 2300 төгрөг, 2-р зэрэг нь 1600 төгрөгөөр тус тус худалдаалагдаж байна.
-ТӨМС, БАЙЦААНЫ ҮНЭ ӨСЧ ЛУУВАН, СОНГИНЫ ҮНЭ БУУРЧЭЭ-
Тэгвэл хүнсний ногооны хувьд өмнөх долоо хоногтой харьцуулахад хүрэн манжин 0.8 хувиар өсөж 4757 төгрөг, монгол лууван 1.1 хувиар буурч 4035 төгрөг, монгол сонгино 0.5 хувиар буурч 4794 төгрөг, монгол төмс 4.6 хувиар өсөж 1446 төгрөг, монгол байцаа 9.8 хувиар өсөж 3616 төгрөг байна.