СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Өнгөрсөн долоо хоногт Вьетнамын нийслэл Ханой хотод “КОВИД-19” халдварын 156 шинэ тохиолдол бүртгэгджээ

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Өнгөрсөн долоо хоногт Вьетнамын нийслэл Ханой хотод “КОВИД-19” халдварын 156 шинэ тохиолдол бүртгэгджээ

Өнгөрсөн долоо хоногт Вьетнамын нийслэл Ханой хотод КОВИД-19 халдварын 156 шинэ тохиолдол бүртгэгдсэн бол Хочиминь хотод 79 шинэ тохиолдол бүртгэгдэж, 2 нас баралт гарчээ.

Энэ оны тавдугаар сараас эхлэн тус улсад КОВИД-19 халдварын дэгдэлт аажмаар нэмэгдэж байна. Иймд Вьетнамын Эрүүл мэндийн яамнаас олон нийтийн газраар явахдаа болон нийтийн тээвэр, эрүүл мэндийн байгууллагаар үйлчлүүлэхдээ амны хаалт зүүх, шаардлагагүй бол олноор цуглахгүй байх, гарын ариун цэвэр сахих, дасгал хөдөлгөөн хийж шим тэжээлтэй хооллох, халуурах, ханиалгах, амьсгалахад хүндрэлтэй болох үед цаг алдалгүй өөрт ойр байгаа эрүүл мэндийн байгууллагад хандах зөвлөмжийг иргэд, олон нийтэд хүргүүлж эхэлжээ.

Иймд Вьетнам Улсад ажиллаж, амьдарч байгаа болон тус улсад түр хугацаагаар зорчиж байгаа иргэдийг КОВИД-19 халдвараас урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч, халдвар хамгааллын дэглэм баримталж, өөрийн эрүүл мэндээ хамгаалахыг анхааруулж байна.

Эх сурвалж: Монгол Улсаас БНСВУ-д суугаа Элчин сайдын яам




Өнөөдөр гахай өдөр

1 цагийн өмнө