БНСУ-ын алдарт BTS хамтлагийн гишүүн Жимин, Жонгүүк нар цэргийн албаа амжилттай хааж дуусгалаа

БНСУ-ын алдарт BTS хамтлагийн гишүүн Жимин, Жонгүүк нар цэргийн албаа амжилттай хааж дуусгалаа

БНСУ-ын алдарт BTS хамтлагийн дуучин Жимин, Жонгүүк нар цэргий албаа амжилттай хааж дуусгалаа.

Өчигдөр /2025.06.11/ тус хамтлагийн ахлагч RM хөгжмийн ангид харин V тусгай үүрэгтэй цагдаагийн ангид цэргийн албаа амжилттай хааж дуусгасан. Харин өнөөдөр тус хамтлагийн Жимин, Жонгүүк нар цэргийн албаа хааж дуусгалаа. BTS хамтлагийн Jin, J-Hope нар цэргийнхээ албыг амжилттай хааж дуугаад байгаа юм. Харин Suga эрүүл мэндийн шалтгааны улмаас БНСУ-ын цэргийн албаны дүйцүүлэх ангийг хааж байгаа бөгөөд 10 өдрийн дараа албаа хааж дуусгаснаар BTS хамтлагийн бүх гишүүд цэргийн албаа хааж дуусгах юм.

Жимин, Жонгүүк нарыг цэргээс халагдахад нь олон фэнүүд нь тэднийг угтан авсан бөгөөд тэд энэ оны хоёрдугаар хагаст бүрэн бүрэлдэхүүнээрээ уран бүтээлээ үргэлжлүүлнэ гэсэн хүлээллттэй байна. Мөн удахгүй BTS хамтлагийн 12 жилийн ой тохиох юм.