АНУ-ын Элчин сайдын яам, Монгол Улсын Засгийн газар хамтран нээж буй “Англи хэлний төгөлдөршил төв” үүд хаалгаа нээв

АНУ-ын Элчин сайдын яам, Монгол Улсын Засгийн газар хамтран нээж буй “Англи хэлний төгөлдөршил төв” үүд хаалгаа нээв

Монгол Улсын Боловсролын Яам, МУИС, АНУ-ын Элчин сайдын яамны хамтран зохион байгуулж буй “Англи хэлний мэргэшлийн төв”-ийг МУИС дээр албан ёсоор үүд хаалгаа нээлээ.

Монгол Улс, АНУ хамтран “Англи хэлний төгөлдөршил” санаачилгыг өнгөрсөн оноос эхлүүлсэн. Үүнийг бодит ажил болгон англи хэлний багш нарын мэргэжлийг дээшлүүлэхэд тус төвийн үйл ажиллагаа чиглэх юм. Энэ нь Монгол Улсын Засгийн газар болон Боловсролын яамны 2024-2028 оны хөгжлийн төлөвлөгөөнд тусгагдсан ажил ажээ. Тус төв Монголын ерөнхий боловсрол, мэргэжлийн болон дээд боловсролын сургалтын байгууллагуудын англи хэлний багш нарыг чадавхжуулахад чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг бөгөөд академик англи хэлний сургалт, арга зүйн семинар, ярианы хичээл зэргийг зохион байгуулж, өнөөдрийн байдлаар 200 гаруй монгол багшийг сургалтад хамруулаад байгаа юм.

АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ричард Буанган төвийг нээж үг хэлэхдээ, "Монгол Улс англи хэлийг албан ёсны хоёр дахь хэл болгохоо 2023 онд зарласан. Бид энэ өөрчлөлтийг сайшаан дэмжиж, бодит ажлууд хийж байна. Англи хэлний мэргэшлийн төв нь хоёр улсын англи хэлний сургалтыг дэмжих санаачилгын гол хэсэг юм. Энэ төвд Фулбрайтын англи хэлний туслах багш нар, Энхтайвны корпусын сайн дурын ажилтнууд болон бусад сурган хүмүүжүүлэгч хамтран төрөл бүрийн хөтөлбөрийг зохион байгуулна. Мэргэшлийн төвийг манай улсын Засгийн газраас санхүүжүүлж байгаа бөгөөд төвөөр дамжуулан сурган хүмүүжүүлэгчдийг ур чадвар, мэдлэгийг дээшлүүлж, нөөц бололцоогоор ханган инновац, боловсролыг дэмжинэ. Цаашлаад монголчуудыг олон улсын хөдөлмөрийн зах зээлд илүү өрсөлдөх чадвартай болгоход үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна" гэв.




Өнөөдөр бар өдөр

35 минутын өмнө