ЭМЯ: 6-8 сартай хүүхдүүдийг улаанбурхан өвчний эсрэг вакцинаар дархлаажуулна

ЭМЯ: 6-8 сартай хүүхдүүдийг улаанбурхан өвчний эсрэг вакцинаар дархлаажуулна

Улаанбурхан өвчний улмаас нас барсан иргэдийн дийлэнх нь вакцины нас болоогүй 9-өөс доош сартай хүүхдүүд байна. Иймээс 6-8 сартай хүүхдүүдэд улаанбурхан өвчний эсрэг вакцин хийж эхэллээ.

ЭМЯ-ны нийгмийн бодлогын газрын хэлтсийн дарга Д.Баярболд “Нийт өвчлөлийн тохиолдлын 71,2 хувь нь улаанбурхан өвчний эсрэг вакцинд хамрагдаагүй байна. Харин таван хувь нь вакцинд хамрагдах нас болоогүй гэсэн тоо мэдээлэл бий. Өнөөдрийн байдлаар улаанбурхан өвчнөөр нас барсан зургаан тохиолдлын дөрвөн тохиолдол нь вакцины нас болоогүй хүүхэд байна. Иймд бага насны хүүхдүүдээ хамгаалах, урьдчилан сэргийлэх зорилгоор 6-8 сартай хүүхдүүдийг улаанбурхан өвчний эсрэг вакцинд хамруулах шийдвэрийг гаргалаа. Дархлаажуулалтыг орон даяар сум, өрхийн эрүүл мэндийн төвөөр дамжуулан хийж байна” гэв.