ЭЕШ энэ лхагва гарагт Монгол хэлний шалгалтаар эхэлнэ

ЭЕШ энэ лхагва гарагт Монгол хэлний шалгалтаар эхэлнэ

Элсэлтийн ерөнхий шалгалт энэ сарын 18-21-ний өдрүүдэд зохион байгуулагдана. Энэ жил ЕБС-ийг 36.207 сурагч төгсөж байна. Мөн өнгөрсөн жилийн төгсөгчидтэй нийлээд 40 мянга гаруй сурагч ЭЕШ өгөх юм.

Мөн энэ жилийн ЭЕШ-ын журамд монгол хэл, англи хэл, орос хэлний шалгалтын агуулгад сонсоод ойлгох чадварыг шалгах даалгаврыг нэмж оруулахаар заасан.

Зургаадугаар сарын 18 /Лхагва гараг/

  • Түүх - 10:00-11:20
  • Англи хэл - 14:00-15:20

Зургаадугаар сарын 19 /Пүрэв гараг/

  • Хими – 10:00-11:40
  • Газарзүй – 13:00-14:20
  • Нийгэм судлал – 16:30- 17:50

Зургаадугаар сарын 20 /Баасан гараг/

  • Биологи – 10:00-11:20
  • Математик – 14:00-15:20

Зургаадугаар сарын 21 /Бямба гараг/

  • Физик – 10:00-11:40
  • Орос хэл – 13:00- 14:20
  • Монгол хэл – 16:00-17:20