Улаанбурхан өвчний лабораториор батлагдсан тохиолдол 8000 давлаа

Улаанбурхан өвчний лабораториор батлагдсан тохиолдол 8000 давлаа

Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс улаанбурхан өвчний нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө. Өнөөдрийн байдлаар /2025.06.19/ улаанбурхан өвчний нийт батлагдсан тохиолдол 8.455 байна. Мөн гэрээр эмчлүүлж байгаа 1.188, эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа 682, хавьтал 63.052, нас баралт зургаа байна. Насны бүлгээр нь авч үзвэл 10-14 насны хүүхэд улаанбурхан өвчнөөр их өвдөж байна гэж албаны эх сурвалж онцоллоо. 

Улаанбурхан өвчин нь халдварлалт өндөртэй ч вакцинаар сэргийлэгдэх боломжтой халдварт өвчин юм. Улаанбурхан өвчний эсрэг вакцинд хамрагдаагүй хүүхдүүд тус өвчнөөр өвдөж байгааг албанынхан анхааруулсаар байна.