БНСУ-ын дуучин Ailee өнөөдөр /2025.06.20/ Улаанбаатарт 17:00 цагт МИАТ-ын онгоцоор ирнэ.
Маргааш буюу зургаадугаар сарын 21-нд k-pop оддын "Super Concert" тоголот болно. Энэхүү тоглолтод БНСУ-ын алдарт "BIGBANG" хамтлагийн дуучин Taeyang болон соло дуучин Ailee нар оролцох юм. Тэгвэл маргааш болох энэ тоглолтод оролцох БНСУ-ын дуучин Ailee өнөөдөр /2025.06.20/ МИАТ-ын онгоцоор Улаанбаатарт 17:00 цагт газардах аж. Тоглолт маргааш 14:00 цагт Төв цэнгэлдэх хүрээлэнд болно.
МУИС-ын дадлагын оюутан Д.Мөнх-Эрдэнэ