Улаанбаатарт бага зэргийн бороо орж, 25 градус дулаан байна

Улаанбаатарт бага зэргийн бороо орж, 25 градус дулаан байна

Өнөөдөр, маргааш нутгийн хойд хэсгээр бороо орж, ихэнх нутгаар бага зэрэг сэрүүснэ.

Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутаг, говь, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи нутгийн зүүн өмнөд хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Өдөртөө Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Эг, Үүр, Орхон голын хөндийгөөр +16…+21 градус, говийн бүс нутгийн хойд хэсэг, Хэрлэн голын хөндийгөөр +26…+31 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутаг, Халх голын сав газраар +30…+35 градус, бусад нутгаар +21...+26 градус дулаан байна.  Улаанбаатарт үүлэрхэг, бага зэргийн бороо орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Өдөртөө +23…+25 градус дулаан байна гэж Ус цаг уур орчны шинжилгээний газраас мэдээллээ.