ШХАБ-ын олон улсын кино наадам өнөөдөр /2025.07.06/ болж өндөрлөлөө.
Энэхүү наадамд Монгол Улсыг төлөөлөн “Эцэг” уран сайхны кино өрсөлдсөн бөгөөд “Шилдэг найруулагч”-ын шагналыг хүртжээ. Тодруулбал, “Эцэг” УСК-ны найруулагчаа С.Баттулга ажилласан юм. Мөн уг кинонд Ардын жүжигчин П.Цэрэндагва, Г.Алтаншагай нар гол дүрийг бүтээсэн билээ. Ийнхүү Монгол уран бүтээлчид анх удаа ШХАБ-ын кино наадамд оролцож, шагнал хүртэж байна.