“Монголын Эдийн засгийн форум-2025” 7 дугаар сарын 8,9-ний өдрүүдэд Төрийн ордонд зохион байгуулагдаж байна.
Монголын Эдийн Засгийн Форум нь 2010 оноос хойш зохион байгуулагдаж байгаа бөгөөд эдийн засаг, нийгмийн хөгжлийн тулгамдсан асуудлыг хэлэлцэж, шийдэл гаргахад чиглэсэн үндэсний тэргүүлэх платформ юм. Монголын эдийн засгийн бодлого, хөгжлийн зорилт тодорхойлох хүрээнд найман асуудлаар хэлэлцэнэ.
-Байгалийн нөөцийг хариуцлагатай, үр ашигтай ашиглах,
-Чухал ашигт малтмалын түүвэр олборлолт, ил тод зохицуулалт,
-Тогтвортой засаглал, бодлогын уялдаа холбоо, институцийн чадавх,
-Санхүүжилт, хөрөнгө оруулалтын шинэ боломжууд,
-Дижитал шилжилт, технологийн хөгжлийг дэмжих нөөц бүрдүүлэх,
-Хүнсний аюулгүй байдал, хөдөө аж ахуйн хөгжил,
-Сэргээгдэх эрчим хүчний экспорт,
-Эдийн засгийн өсөлтөд гадаадын хөрөнгө оруулалтыг үр ашигтай татах гэсэн агуулгаар хэлэлцэж байна.