Тулгар төрийн 2234, Их Монгол Улс байгуулагдсаны 819 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтголоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104, Ардчилсан хувьсгалын 35 жилийн ойн Үндсэний их баяр наадмын нээлтэд 2500 гаруй уран бүтээлчид оролцоно. Баяр наадмын нээлт, хаалтын тоглолт “Мөнхөд гэрэлтэх Монгол” нэрийн дор Монгол хүний оюун сэтгэлгээ, ёс заншил, түүхэн бахархлыг илтгэсэн долоон үндсэн хэсэгтэй уран сайхны тоглолтыг наадамчин олонд үзүүлнэ хэмээн мэдэгдээд буй.
