ВИДЕО: Согтууруулах ундаа хэрэглэсэн иргэн өөр дээрээ шингэн зүйл асган шатаах гэж байсныг яаралтай зогсоожээ

ВИДЕО: Согтууруулах ундаа хэрэглэсэн иргэн өөр дээрээ шингэн зүйл асган шатаах гэж байсныг яаралтай зогсоожээ

Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр буюу Төрийн ордны орчимд өчигдөр 21 цагийн орчимд эрэгтэй хүн өөр дээрээ шингэн зүйл асгаж, шатаах үйлдэл хийсэн байна. 

Энэхүү үйлдэл нь цагдаагийн алба хаагчдыг эргүүл хяналт шалгалтаар ажиллаж байх үед болсон бөгөөд алба хаагчид шуурхай арга хэмжээ авч, галыг унтраан эрсдлийг таслан зогсоожээ. Тухайн асуудалд Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газраас шалгалтын ажиллагаа явуулж байгаа бөгөөд иргэнд  яаралтай эмнэлгийн тусламж үзүүлсэн гэлээ. Иргэн тухайн үед согтууруулах ундаа хэрэглэсэн байсан бөгөөд гадуур хувцас шатсан байдалтай, биеийн байдал хэвийн байгаа талаар эх сурвалж бидэнд мэдээллээ. 

 ВИДЕО: