Бусдад 6.5 тэрбумын давуу байдал олгосон "Эрдэнэс Оюутолгой"-н захирал асан Э.Ганхүүд холбогдох хэргийг шалгаж дуусчээ

Бусдад 6.5 тэрбумын давуу байдал олгосон "Эрдэнэс Оюутолгой"-н захирал асан Э.Ганхүүд холбогдох хэргийг шалгаж дуусчээ

Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх хяналтын сонсголд гэрчээр дуудагдаж байсан "Эрдэнэс Оюутолгой" ХХК-ийн гүйцэтгэх захирал Э.Ганхүүг сонсголын үеэр АТГ-аас түүнийг хойшлуулашгүй ажиллагаагаар 48 цагийн хугацаагаар баривчлан, шалгаж эхэлсэн байдаг.

Тэгвэл Э.Ганхүүд холбогдох хэргийг АТГ-аас шалгаж дуусаад, хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн байна. 

"Эрдэнэс Оюутолгой" ХХК-ийн гүйцэтгэх захирал асан Э.Ганхүүг "Эрдэнэс-Оюутолгой" компанийн ажлын байрыг худалдан авах гэрээг байгуулж, их хэмжээний төлбөр төлөхдөө албан тушаалаа урвуулан ашигласан байж болзошгүй гэх үндэслэлээр мөрдөн шалгасан байдаг. Тодотговол, "Эрдэнэс-Оюутолгой" компани нь "Би Эм Си Эм" ХХК-тай 2024 оны наймдугаар сарын 15-ны өдөр 8 тэрбум 247 сая төгрөгөөр "Барилга байгууламж худалдаж авах тухай" гэрээ байгуулсан бөгөөд үүнээс нэг сарын дараа буюу 2024 оны есдүгээр сарын 25-ны өдөр дээрх гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж, үнийн дүнгийн 70 хувь болох 5 тэрбум 772 сая 9 мянган төгрөгийн урьдчилгааг гүйцэтгэгч компанийн дансанд шилжүүлсэн байна. Гэвч одоог хүртэл барилгыг хүлээн авч гэрээний үүргийг хангуулаагүй буюу төлбөрийнх нь дийлэнхийг төлсөн оффисоо худалдан аваагүй гэх хэргээр шалгасан гэх мэдээлэл байгаа юм.