Нөөцийн махыг төлбөрийг нь дараа авах нөхцөлөөр гэрээт жижиглэнгийн худалдааны цэгүүдэд урьдчилан нийлүүлснээр 1.3 тэрбум төгрөгийн авлага үүссэн талаар Монцамэ агентлаг мэдээлжээ.
Тодруулбал, нөөцийн махыг нэг этгээдэд давтамжтай, их хэмжээгээр худалдсан нь холбогдох хууль тогтоомжид нийцсэн эсэхийг шалгаж, бэлтгэн нийлүүлэгчид дутсан хэмжээгээр нөхөн бүрдүүлж, зах зээлд нийлүүлэх чиглэлийг Засгийн газраас өгсний дагуу арга хэмжээ авч байгаа аж. Иймээс Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яам /ХААХҮЯ/-ны мэдээлснээр, НӨАТ-ын цахим төлбөрийн баримтгүй худалдсан нөөцийн махны хэмжээгээр тухайн аж ахуйн нэгжүүд орон нутгаас нөхөн бүрдүүлж, зах зээлд нийлүүлэхийг энэ сарын 25-ны дотор зохион байгуулахыг үүрэг болгосон байна.