АНУ-ын 250 жилийн ойгоор Цагаан ордны талбайд  UFC тулаан зохион байгуулна

АНУ-ын 250 жилийн ойгоор Цагаан ордны талбайд UFC тулаан зохион байгуулна

АНУ-ын Цагаан ордны өмнөд зүлгэн талбайд UFC-ийн түүхэн тулаан зохион байгуулахаар бэлтгэл ажлыг эхлүүлээд байна. Энэхүү арга хэмжээ нь АНУ байгуулагдсаны 250 жилийн ойд зориулсан “UFC Freedom 250” нэртэйгээр 2026 оны зургаадугаар сарын 14-нд болохоор төлөвлөгджээ.

Тулааныг АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп болон UFC-ийн ерөнхийлөгч Дана Уайт нарын санаачилгаар зохион байгуулж байгаа бөгөөд Цагаан ордны түүхэнд анх удаа мэргэжлийн спортын томоохон арга хэмжээ болох гэж байгаагаараа онцлог юм. Урьдчилсан мэдээллээр Цагаан ордны өмнөд талбайд тусгай октагон арен байгуулж, 4000-5000 орчим зочин хүлээн авах аж. Мөн ойролцоох Ellipse талбайд олон мянган хөгжөөн дэмжигчдэд зориулсан fan fest болон шууд дамжуулалтын бүс байгуулахаар төлөвлөжээ.

Тус тулааны гол тулаанд UFC-ийн хөнгөн жингийн аварга Илиа Топуриа болон Жастин Гэйжи нар өрсөлдөх талаар мэдээлсэн байна. Мөн хүнд жингийн завсрын аваргын төлөө Алекс Перейра, Сирил Ган нарын тулаан яригдаж байгаа аж. Гэсэн хэдий ч гадаа зохион байгуулагдах тулаантай холбоотойгоор цаг агаар, шавж, аюулгүй байдлын асуудал зэрэг логистикийн хүндрэлүүд гарч болзошгүй талаар UFC-ийн удирдлагууд онцолжээ.

Эх сурвалж: BBC 




Өнөөдөр тахиа өдөр

2 цагийн өмнө