Энэ оны 3x3 сагсан бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн зургаадугаар сарын 1-7-ны хооронд Польшийн нийслэл Варшав хотод маргаашаас зохион байгуулагдаж байгаа билээ.
Манай улсын эрэгтэй, эмэгтэй шигшээ багууд хэсгийн шатны тоглолтуудаа хийлээ. Эрэгтэйчүүдийн шигшээ багийн хувьд “В” хэсэгт Польшийн багийг 21:19 харьцаагаар хожсон бол Чехийн багт 17:14 онооны харьцаагаар хожигдож тэмцээнээ нэг хожил, нэг хожигдолтойгоор үргэлжлүүлэхээр боллоо. Харин 2025 оны ДАШТ-ий мөнгөн медальт эмэгтэйчүүдийн шигшээ багийн хувьд Испаний багт 13:11 хожигдож, Австралийн шигшээ багт 21:15 онооны харьцаагаар хожигдож тэмцээнээ хоёр хожигдолтойгоор цааш үргэлжлүүлэхээр боллоо.