Өчигдөр /2026.06.04/ Боловсрол, шинжлэx уxааны сайд Л.Энx-Амгалангийн зүгээс Ерөнxий боловсролын сургуулиудад шатрын xичээл ордог болгоно гэж мэдэгдсэн юм.
Тэрбээр "Дэлхийн сургуулиудын шатрын холбооны ерөнхийлөгч болон Монгол Улсын Ерөнхий сайд асан Г.Занданшатар нарын санаачилгаар ЕБ-ын сургуулиудад 10 мянга гаруй шатар бэлэглэж байна. Дэлхийн улс орнууд шатрын спортоор дамжуулж хүүхдүүдээ тэсвэр хатуужил, зөөлөн ур чадварт сургадаг.
Тиймээс бид сургуулийн хөтөлбөрт шатрын хичээл оруулж байгаа нь шатрын аваргуудыг бэлдэх гээд байгаадаа биш дэлгэцийн хамааралтай болсон энэ үед хүүхдүүдийн оюуныг хөгжүүлж, гүйлгээ ухааныг сургах зорилготой байна. Мөн оюуны тамиртай, сэтгэлийн тамиртай, биеийн тамиртай Монгол хүүхэд бэлтгэх зорилготой" гэжээ.